CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-Европ чиглэлийн 811 галт тэрэг Монголын нутгаар дамжин өнгөрчээ

04-26-2023 16:16

Он гарсаар Хятад-Европ чиглэлийн 811 ачааны галт тэрэг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрчээ. Энэ тухай Улаанбаатар төмөр зам компанийн мэдээлэлд үндэслэн Монголын хэвлэлүүд мэдээлжээ. 

“Энэ хугацаанд төмөр замаар 9.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 сая тонноор нэмэгдсэн” гэж албан ёсны мэдээлэлд дурдсан байна.

2011 онд байгуулагдсан Хятад-Европ олон улсын төмөр замын ачаа тээврийн сүлжээ нь Хятадын дэвшүүлж буй "Бүс ба зам" санаачилгын чухал бүрэлдэхүүн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээр дамжин Европ – Азийг холбосон хамгийн дөт замыг санал болгодог транзит улс болохын төлөө зүтгэж байна” хэмээж байсан юм.  Хятад-Европыг холбосон ачааны төмөр замын тээвэр Монголоор дайрч байгаа нь энэ зорилтын нэг хэсэг гэж үзэж байна.

Найруулагч:乌布日塔拉 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр