CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сахилга бат байцаах хорооны мэдэгдлийг нийтлэв

10-08-2022 15:17

Синьхуа агентлагийн мэдээ: Аравдугаар сарын 7-ны өдөр, Хятадын Коммунист Намын 19 дэх сонгуулийн Сахилга бат байцаах төв хороо 7-р бүгд хурлын мэдэгдлээ нийтлэв.

Тус хурлыг 2022 оны аравдугаар сарын 7-нд Бээжин хотноо хуралдуулж, төвийн сахилга бат байцаах хорооны 129 гишүүн болон санал оруулах эрхгүй 2 төлөөлөгч оролцжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, сахилга бат байцаах төв хорооны нарийн бичгийн дарга Жао Лэжи үг хэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хятадын Коммунист намын 20 дугаар их хуралд хандан хийх 19 дэх сонгуулийн Сахилга бат байцаах төв хорооны ажлын тайланг хэлэлцэн баталж, тус тайлангаа Хятадын Коммунист намын 19 дэх сонгуулийн Төв хорооны 7 дугаар бүгд хуралд өргөн барьж хэлэлцүүлэхийг хүлээн зөвшөөрөв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр