CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Робот үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна

09-26-2022 15:08

    Мэдээлэлжүүлэлт, үйлдвэржилтийн тасралтгүй интеграцчлалын ачаар робот технологид суурилсан ухаалаг үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, шинэ эриний технологийн шинэчлэлийн чухал илэрхийлэл болж байна. БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш робот үйлдвэрлэлийн цар хүрээ хурдацтай тэлж, 2021 онд робот үйлдвэрлэлийн нийт салбарын үйл ажиллагааны орлого 130 тэрбум юаниас давж, аж үйлдвэрийн роботын үйлдвэрлэл 366 мянгад хүрчээ. 2015 онтой харьцуулахад энэ нь 10 дахин өссөн үзүүлэлт юм.

    "Хятадын роботын аж үйлдвэрийн хөгжлийн тайлан (2022)"-д роботыг автомашины үйлдвэрлэл, электроникийн үйлдвэрлэл, агуулах, тээвэр, эмнэлгийн нөхөн сэргээлт, яаралтай аврах ажиллагаа болон бусад салбар дахь ашиглалт улам бүр нэмэгдэж, зах зээлийн цар хүрээ нь тэлсээр байгааг харуулж байна. 2022 онд Хятадын роботын зах зээлийн орлого 17.4 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн таван жилд жилийн дундаж өсөлт 22%-д хүрнэ гэсэн тооцоо бий.



Найруулагч:苏诺尔 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр