CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын ХХ их хурал 10 сарын 16-нд болно

08-31-2022 14:54

Наймдугаар сарын 30-ны өдөр ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VII бүгд хурал болон ХКН-ын ХХ  их хурлын бэлтгэл ажлыг судлан хэлэлцсэн байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.

2022 оны 10-р сарын 9-нд ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VII бүгд хурлыг Бээжин хотод хуралдахаар хурлаас шийджээ. ХКН-ын ХХ их хурлыг 10-р сарын 16-нд Бээжинд чуулах тухай саналыг ХКН-ын төв хорооны улс төрийн товчооноос ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны бүгд хуралд хандан дэвшүүлсэн байна.

ХКН-ын ХХ их хурал бол бүх нам, бүх үндэстнүүдийн ард түмэн социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах шинэ аянаа эрхлүүлэх, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтдоо хүрэх зангилаа цаг үед чуулах гэж байгаагаараа маш чухал ач холбогдолтой их хурал хэмээн хурлаас онцлон тэмдэглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр