CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чыби хот дугуй булантай цайгаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж байна

08-30-2022 11:21

Чыби хотын Шиньдянь суурингийн Пүшөүшань тосгоны Хэетангийн гэр бүлийн САА-н Фань Мүжэнь энгийн үед тариагаа тарин, тахиагаа тэжээдэг. Харин ид ажлын үе болоход тэрбээр ойролцоох цайны хүрээлэнд очиж цай түүх, боловсруулах ажилд гар бие оролцож зохих орлого олдог аж.

Тэрбээр цай түүвэл нэг жинг нь 25 юань, боловсруулбал нэг цагт 30 юань, ингэснээр өдөрт 300 юань олох болж, жилдээ бараг 50-60 мянган юанийн орлого олдог байна.

Шиньдянь суурин бол Чыбигийн шахмал цайны түүхий эд үйлдвэрлэх гол газрын нэг. Сүүлийн жилүүдэд Шиньдянь суурин “Компани+бааз+тариачин өрх” хөгжлийн загварыг хэрэгжүүлэх хүрээндээ эко органик цайны хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлж, цайны аж ахуйгаар тосгоны иргэдийг хөрөнгөжүүлэхэд анхаарч иржээ.

Чыбигийн эртний суурин Янлөүдүн бол Хятадын шахмал цайны нутаг ба эндхийн шахмал цай Ази төдийгүй Европ тивд борлогдож байсан түүхтэй. Чыби хот нь эртний суурин Янлөүдүнг засан сэлбэж хамгаалах ажлыг эрчимжүүлж, Жүөэр группийг урилгаар авчирч, Янлөүдүнг дэлхийн цайны нэгдүгээр зэрэглэлийн эртний суурин болгожээ. Тухайн газрын захиргаа хөнгөлөлттэй бодлого явуулж, нутагтаа ирэх хүсэлтэй олон хүнийг буцаан ирүүлж бизнес эрхлүүлснээс эртний сууринд амьжиргаагаа залгуулах болов.

Жэжян мужид сийлбэрчин хийж байсан  Хуан Кай эртний суурин Янлөүдүнгийн хөгжлийг хараад нутагтаа буцаж ирж, эртний гудамжинд цайны дэлгүүр ажиллуулсан байна. Тэрбээр “Хүний хөл татруу цагаар гар урлалаа хийж, жуулчин олноор ирэхээр тэднийг хүлээн авч, орон нутгийн онцлогт бүтээгдэхүүн болох Чыбигийн шахмал цайгаа борлуулдаг. Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, борлуулалт ч сайжирсан. Борлуулалтын хэмжээ жилийн 200-300 мянган юаньд хүрсэн” хэмээн ярив.

Янлөүдүнгийн Мин, Чин улсын үеийн эртний гудамжинд төлөвлөлт хийсний үр дүнд Чыбигийн шахмал цайнаас гадна Шяньнин болон Чыбигийн бэлэг дурсгал, хулсан эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт хоол хүнс зэрэг төрөл бүрийн аж ахуй эрхлэх дэлгүүр 100 гаруйд хүрчээ. Энэ жилийн 11 дүгээр сард эртний суурин Янлөүдүнд ирсэн жуулчин давхардсан тоогоор 1 саяыг давжээ.

Сүүлийн жилүүдэд Чыби хот үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлсэнээр 10 тэрбум юанийн үйлдвэрлэлийг цогцлоож, олон шинэ брэндтэй болж, түмэн газрын цайны замыг дахин амилуулжээ. Ийнхүү цайны аж ахуйн хөгжлийг тасралтгүй нэмэгдүүлсэнээр 35 мянган ажил эрхлэгчийг дайчилж, 5000 гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр