CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Луут завины уралдаанаар аялагчдыг татаж байна

08-04-2022 17:18

Хү Бэй мужийн Суань'энь сянийнхан энэ сарын 3-нд олон мянган жилийн уламжлалтай луут завь, сэлүүрт завины уралдаан зохион байгуулж, жуулчид аялагчдын нүдийг баясгажээ. Энэ уралдаанд Гуандүн, Жянши, Чүнчин зэрэг газрын 40 гаруй луут болон сэлүүрт завь оролцов. Хү Бэй мужийн Суань'энь сянийнхан гол мөрөн их, ус элбэг байдаг давуу талаа ашиглан уламжлалт луут болон сэлүүрт завины уралдаан тэмцээн зохион байгуулж, жуулчдыг татах үйлчилгээ болгон ажиллаж байна. Энэ нь орон нутгийн аялал жуулчлалыг тэтгэж, нутгийн иргэдийн ашиг орлогыг дээшлүүлж чаджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ