CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шар мөрний хүрхрээ

07-05-2022 14:48

Хятадын ард түмний зүрх сэтгэлд хоногшсон ээж гол буюу Шар мөрөн нь Шаньши мужийн Жи шяны хэсэгт хүрхрээтэй байдаг юм. Сүүлийн өдрүүдэд дээд урсгалд нь хур бороо элбэгшсэнээр Жи шяны хэсгийн хүрхрээ урсгал ширүүсчээ. Ийнхүү сүрдэм ширүүн урсгалыг үзэх гэж зорин очих жуулчдын тоо нэмэгджээ.

5000 орчим км үргэлжилдэг Шар мөрөн Түвдийн уулархаг нутгаас эх авч, Шар тэнгист цутгадаг. Уулархаг газар цасаар, бусад газар борооны усаар сэлбэгддэг бөгөөд усны өнгөөр нь шар хэмээн нэрийджээ. Долоо, наймдугаар сард голын гүн нь хад цохиотой газартаа 20 метр, нам дор газарт таван метр хүрдэг аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр