CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БРИКС-ийн орнууд эерэг, тогтвортой, бүтээлч хүчийг дэлхий дахинд сэлбэх ёстой

06-24-2022 14:46

23-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14-р дээд хэмжээний уулзалтыг видео хэлбэрээр даргалав.

Ши Жиньпин хэлэхдээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинэ коронавирусийн цар тахал хаа сайгүй тархаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүндэрч, энх тайван, аюулгүй байдлын асуудал улам хурцадсан байна. Хүнд ээдрээтэй нөхцөл байдалд бид БРИКС-ийн нээлттэй хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл баримтлалыг мөрдөж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж ирсэн юм. БРИКС-ийн механизм уян хатан, эрч хүчтэй байж, БРИКС-ийн хамтын ажиллагаа нааштай ахиц дэвшил, үр дүнд хүрчээ” гэсэн юм.

Ши Жиньпин хэлэхдээ “Энэ хурал нь хүн төрөлхтний нийгэм хаашаа чиглэхийг шийдвэрлэх чухал зангилаа мөчид болж байна. БРИКС-ийн орнууд хөгжиж буй чухал эдийн засгууд бөгөөд хөгжиж буй томоохон орнуудын хувьд үүрэг хариуцлагаа хүлээж, эерэг, тогтвортой, бүтээлч хүчнийг дэлхий дахинд сэлбэх ёстой” гэж онцоллоо.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Нэгдүгээрт, бид төв голч, шударга ёсны төлөө дуу хоолой гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгийг жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэн, НҮБ-тай олон улсын тогтолцоо болон олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг сахиж, хүйтэн дайны сэтгэхүй, бүлэглэлийн сөргөлдөөнийг орхиж, нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцэн, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй нэгдмэл цогцоор ноёрхогч "жижиг тойрог"-ыг даван орлуулах ёстой.

Хоёрдугаарт, халдварт өвчнийг дарах итгэлээ бэхжүүлж, ард түмэн, амь насыг дээдлэн, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх халхавчийг буй болгон, халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийг хамтдаа хамгаалах ёстой.

Гуравдугаарт, эдийн засгийн сэргэлтийн хамтын хүчнийг нэгтгэж, макро бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэн, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, нээлттэй дэлхийн эдийн засгийг буй болгохын зэрэгцээ дэлхийн хөгжлийн өмнө тулгарч буй томоохон эрсдэл, сорилтоос урьдчилан сэргийлж, илүү хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг биелүүлэх ёстой.

Дөрөвдүгээрт, тогтвортой хөгжлийг ахиулж, хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан, ядуурлыг бууруулах, хүнс, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэн, илүү ногоон, эрч хүчтэй дэлхийн хөгжлийг буй болгох ёстой” хэмээлээ.

Ши Жиньпин үргэлжлүүлэн "Өндөр чанартай түншлэлийн харилцаа тогтоож, дэлхийн хөгжлийн шинэ эрин үеийг нээе" гол уриан дор талуудтай чөлөөтэй ярилцаж, санал бодлоо гүнзгий солилцон, БРИКС-ийн хамтын ажиллагааг чанартай хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр