CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Пакистаны ерөнхий сайд Шабаззтай утсаар ярив

05-17-2022 11:41

Хятадын Төрлийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 16-ны өдөр Жүннанхайн Зигуангед Пакистаны ерөнхий сайд Шабаззтай утсаар ярив.

Ли Кэчян хэлэхдээ "Хятад, Пакистан бол ойр дотно, найрсаг хөрш, мөнхийн анд нөхөр юм.2015 онд Ши Жиньпин дарга Пакистанд амжилттай айлчилсан нь хоёр орны стратегийн хамтын ажиллагааны төвшинг ахиулсан юм. Хятад улс хөршүүдийнхээ дипломат харилцаанд Пакистантай харилцах харилцаагаа үргэлж чухалчилж, Пакистаны талд үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад үргэлж дэмжлэг үзүүлдэг бөгөөд Пакистаны тал эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлдэг. Тэрээр Пакистаны талтай стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридор зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагааг ахиулж, цар тахлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үр дүнтэй нөхцөлд хоёр талын боловсон хүчний солилцоог эрчимжүүлэхэд бэлэн байна".

- Саяхан Карачи хотод Хятадын иргэд рүү халдсанд Хятад улс цочирдож, эгдүүцэж байгаа бөгөөд энэхүү террорист халдлагыг эрс буруушааж байна. Пакистаны тал алуурчдын хэргийг аль болох хурдан гаргаж, үр дагаврын хор уршгийг арилгахын тулд бүх хүчин чармайлтаа гаргаж, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд болон шархадсан хүмүүсийг тайвшруулж, Пакистан дахь Хятадын байгууллага, ажилтнуудын аюулгүй байдлын арга хэмжээг иж бүрэн чангатгаж, үүнтэй ижил төстэй эмгэнэлт явдал давтагдахгүй байхыг баталгаажуулна гэдэгт найдаж байна гэжээ.

Шабазз Карачигийн террорист халдлагад Хятадын иргэдийн амиа алдагсад, шархадсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлжээ. Шабазз хэлэхдээ, Пакистаны тал терроризмыг хатуу зэмлэн буруушааж, Пакистан дахь Хятадын ард түмний амь нас, аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлж, амь үрэгдэгсдийг элэг нэгтэн гэж ялгалгүй харьцаж, хэргийн үнэн мөнийг эрэн сурвалжилж, алуурчныг баривчилж, хуулийн дагуу хатуу шийтгэхийг бид хичээнэ. Пакистаны тал Пакистан дахь Хятадын бүх байгууллага, ажилтнуудын аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, үүнтэй төстэй хэрэг дахин гарахгүй байх болно.

-Пакистан, Хятадын найрамдал гүн үндэстэй, хоёр орны хамтын ажиллагааны түвшин урьд өмнө байгаагүй өндөрт хүрсэн байна. Пакистаны тал Хятадын талтай хамтаар Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, гол төсөл болон эдийн засгийн онцгой бүсийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсон хүчний солилцоог эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд илүү үр өгөөжөө өгөхөд бэлэн байна гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ