CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өнөөдөр Хятадын Сансрын өдөр

04-24-2022 10:28

Сансар судлалын ололт амжилтыг дурсаж, мэдлэг түгээх, сурталчлах зорилгоор жил бүрийн 4-р сарын 24-ний өдрийг “Хятадын Сансрын өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг БНХАУ-ын Төрийн зөвлөл 2016 оны 3-р сарын 8-нд гаргасны дагуу өнөөдөр Хятадад  Сансрын өдөр тохиож байна.

Хятад улсын орчин цагийн сансар судлалын шинэ үе 1956 оноос гараагаа тавьж 1970 оны 4-р сарын 24-нд анхны хиймэл дагуулаа амжилттай хөөргөж, ЗХУ, АНУ, БНФУ, Японы дараа хиймэл дагуул амжилттай хөөргөсөн тав дахь орон болсон юм. Түүний дараа, 2003 оны 10-р сарын 15-нд, Хятад улсын сансрын анхны нисгэгч Ян Ливэй “Шэньжөү-5” хөлгөөр сансарт гарч, тойрог замд 21 цаг 23 минут ажилласан бол 2008 оны 9-р сарын 25-нд хөөргөсөн “Шэньжөү-7” хөлгийн нисгэгч Жай Жиган задгай сансарт хөл тавьсан Хятадын анхны сансрын нисгэгч болж, 2021 оны 10-р сарын 16-нд хөөргөсөн “Шэньжөү-13” хөлгийн сансрын нисэгч Ван Япин нь задгай сансарт гарсан Хятадын анхны эмэгтэй нисгэгч болсон гээд дурсан тэмдэглүүштэй мөчүүд олон байдаг. Мөн 2022 ондоо багтаан Хятад улс “Тяньгүн” нэртэй сансрын станцаа уудам огторгуйд бүтээн байгуулж дуусна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ