CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ухаалаг тариалалт

03-10-2022 11:50

Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарсан нь хаврын тариалалтад таатай нөхцөл болж байна. Хятадын өмнөд хэсгийн Жяньши мужийн Наньчан шянь газар тариалалтын салбарт ухаалаг машин техник нэвтрүүлэн ажилуулж хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх оролдлогыг аль хэдийнэ хийгээд эхэлжээ. Тухайлбал, автомат жолоодлоготой хөрс суллах машин долоон минутад нэг мү /1га=15мү/ талбай газрын хөрсийг суллах чадалтай аж. Тариан чих бойжуулах ажил урьдчилан явагдахын зэрэгцээ бойжуулж тарихад бэлэн болсон чихийг автомат жолоодлоготой тарих машин өдөрт 500 мү талбай газарт суулгах болно. Энэ нь тос гарган авах зориулалт бүхий шар цэцэг буюу рапс юм. Ингэснээр ажлын бүтээмжийг 10-20 дахин дээшлүүлж чаджээ.

Наньчаны улаалаг тариалалтын компанийн орлогч захирал Шао Жирэн: Жяньши мужийн Наньчан шянь хөдөө аж ахуйн салбарт эрчимжүүлсэн тариалалт, механикжсан үйлдвэрлэл, дижитал менежмент зэрэг ухаалаг тариалалтыг орон нутгийн бодит байдлаа үндэслэн нэвтрүүлснээр 26 хүн 13000 мү талбайн тариалалтыг хариуцан гүйцэтгэж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ