CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ШИ ЖИНЬПИН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

01-30-2022 11:04

Усан бар жилийн цагаан сар айлсан ирснийг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин 29-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, Хятадын үйлдвэр худалдааны холбооны албан тушаалтан, нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн төлөөлөлтэй сар шинийн баярыг угтан тэмдэглэжээ. 

Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс ардчилсан нам бүлгүүд, үйлдвэр худалдааны холбоо болон нам бүлгийн бус зүтгэлтнүүд, Нэгдмэл фронтын өргөн олон гишүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ болон сар шинийн баярын ерөөл дэвшүүлжээ.

Уг арга хэмжээнд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Бүх Хятадын УТЗЗ тэргүүлэгч Ван Ян болон ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч Ерөнхий сайд Хань Жэн нар мөн оролцов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ