Ши Жиньпин 2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв
01-04-2022 16:05

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2021 оны сүүлчийн үдэш Хятадын төв радио телевиз болон интернетийн сувгуудаар дамжуулан 2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Хятадын төв радио телевизийн дэргэдэх CCTV-гийн ерөнхий суваг, мэдээний суваг, хятад хэлний олон улсын суваг, 4K суваг, CGTN-ийн гадаад хэлний сувгууд, Хятадын үндэсний радио, Хятадын олон улсын радио, түүнчлэн Ардын сүлжээ, Синьхуа сүлжээ, CCTV news APP зэрэг төвийн гол гол мэдээллийн хэрэгслүүд цаг тухайд нь дамжуулав.