CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Владимир Путин нар цахим уулзалт хийв

12-16-2021 10:41

12-р сарын 15-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар цахим уулзалт хийв.

Ши Жиньпин: Удахгүй шинэ жилээ угтах гэж байгаа энэ үед таньтай энэ оны хоёр дахь уулзалтаа цахимаар хийж буйдаа баяртай байна. Бид 2013 оноос хойш 37 удаа уулзалт хийжээ. Хятад, Оросын харилцааг та  "21-р зууны улс хоорондын үлгэр жишээ" хэмээн олон удаа сайшааж, Хятад улс өөрийн язгуур эрх ашгаа хамгаалахыг тууштай дэмжиж, Хятад, Оросыг холдуулах гэсэн оролдлогыг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлж байсан. Миний бие үүнийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд тантай хамтран энэ оны хоёр талын харилцааны хөгжлийн амжилт ололтыг дүгнэж, олон салбар дахь хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө гаргаж, хоёр орны харилцааг тогтвортой, чанартай хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Дэлхий нийт зуун жилд тохиогоогүй өөрчлөлт болон цар тахлын хүнд хэцүү үеийг туулж байна. Бид нийтээрээ ээдрээтэй амаргүй өөрчлөлтийн цаг үед шилжин орж байна. Хятад, Оросын харилцаа нь олон сорилтуудыг даван туулж, шинэ эрч хүчээр баялагжиж буйгаа харуулсан. Миний бие эрхэм Ерөнхийлөгч тантай хамтдаа чухал томоохон асуудлаар уялдан холбогдож, Хятад, Оросын харилцааг чиглүүлэн удирдаж байна. Хоёр тал "Хятад, Оросын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ"-г үргэлжлүүлэн сунгахаа тунхаглаж, улс орныхоо язгуур ашиг сонирхолд холбогдсон зарим асуудлаар бие биенээ харилцан дэмжиж, өөрсдийн нэр хүнд, хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Ши Жиньпин: Сарын дараа та БНХАУ-д айлчлал хийж, Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтэд оролцоно. Миний бие өвлийн олимпын үеэр болох тэрхүү уулзалтыг тэсч ядан хүлээж байна. Тантай хамтран ажиллаж, авчин тахлын дараах Хятад, Оросын харилцааны шинэ үеийг эхлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Путин: Өнөөдөр Орс Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн сайн сайхан үедээ байна. Стратегийн харилцан итгэлцэл өндөр түвшинд хүрч, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үндсэн дээр харилцан ашигтай, хамтдаа хожсон үр дүнд хүрэх үлгэр жишээ харилцааг бид бүтээж байна. Бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэж "21-р зууны улс хоорондын харилцааны үлгэр жишээ"  болж байна. "Хятад, Оросын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ"-нд гарын үсэг зурсан 20 жилийн ой энэ онд тохиож байна. Орос Хятад тухайн гэрээг сунгахаа албан ёсоор зарласан юм. Хоёр тал Covid-19 цар тахлын нөлөөг даван туулж, нягт харилцаагаа хадгалж, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхэд харилцан идэвхтэй тус дөхөм үзүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар ойлголцож, харилцан дэмжин ажиллах болно гэжээ. 

Путин: Намайг энэхүү чухал арга хэмжээнд оролцохыг урьсанд баярлалаа. Олон улсын спортын хамтын ажиллагаа, тэр дундаа спорт, олимпын арга хэмжээг улстөржүүлэх аливаа оролдлогыг эсэргүүцэж, харилцан дэмжсээр байх болно гэдгийг онцлон хэлмээр байна. Хятад улс олимпыг хамгийн өндөр түвшинд, гайхамшигтай зохион байгуулж чадна гэдэгт миний бие бүрэн дүүрэн итгэлтэй байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр