CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Саран дээрээс авчирсан дээжийг судалсан дүгнэлт

12-15-2021 10:58

Хятадын Чан-Э-5-ын саран дээрээс авчирсан дээжийн судалгаагаар тэнд олон удаа галт уул дэлбэрч байсан байх магадлалтайг илрүүлжээ.

Сарны гадаргууны дээжид газрын ховор элемент элбэг агуулагдаж буй нь Чан-Э-5 газардсан бүсэд галт уулын дэлбэрэлт олонтаа болж байсныг нотолж байгаа аж. Мөн дээжин дэх бодисын бүтцийг судалснаар саран дээрх галт уулын магма бүрэлдэх энергийн эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг мэдэхээс гадна галт уулын дахин идэвхижих цаг хугацаа, орон зайн тархалтыг судлан дүгнэх боломжтой болох юм.

2020 оны 12 сарын 17-нд Чан-Э-5 сарнаас дээж авч эх дэлхийдээ амжилтай буцаж ирсэн билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр