CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

УРАН ГАРААР БОСГОСОН БИЗНЕС

12-15-2021 16:48

Хулсны сүлжмэл бүтээгдэхүүн урлах  нь Гуанши мужийн Пиннань шяны уламжлалт уйлдвэрлэл юм. Тэд хулсыг зүсэж нарийсган дэнлүү, сагс, цүнх зэрэг бүтээгдэхүүн урладаг аж. Хулсыг хавтгайлан зүсэж сүлжмэл бүтээгдэхүүн хийхдээ бэлтгэнэ. Дараа нь хавтгай зүсмэлээ сүлжиж дэнлүү сагс зэргийн хэлбэрийг гаргаад дахин нэг цогц бүтээгдэхүүний гол бие болгон бэхжүүлэн тогтооно. Залгаад будах, хатаах, чимэх зэрэг үйлдвэрлэлийн явц эрэмбэ дараалалтай хийгдэнэ. 

Хулсан урлалын өв уламжлалтай Гуанши мужийн Пиннань шяны эдгээр бүтээгдхүүний 90 хувь нь гадаадын зах зээлд гардаг ба Хятадын дотоодоо ч эрэлт хэрэгцээ ихтэй байдаг талаар тэд хэлж байна. Хулсны сүлжмэл бүтээгдэхүүн урлах технологи нь 2016 онд Гуанши мужийн биет бус соёлын өвийн жагсаалтад орсон билээ.

Сүүлийн жилүүдэд Пиннань шяныхан хулсан сүлжмэл бүтээгдхүүн урлахыг ядуурлыг бууруулах ажилтай уялдуулж байна. "Компани+тариачин өрх+ажлын байр" гэх загварыг хэрэгжүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нутгийн иргэдэд 10 мянган ажлын байр хангаж байгаа ба хулсан сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг хүн жилд дунджаар 20 мянган юаны орлоготой аж. өнөөдрийн байдлаар Пиннань шянд хулсан сүлжмэл бүтээгдэхүүн хийж экспортлодог 16 компани байдаг. Эдгээр компаниудын үйлдвэрлэлийн нийт өртөг нь 356 сая юань хүрэх аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр