CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шаансигийн археологчид эртний 3600 гаруй онгон илрүүлжээ

12-10-2021 12:46

Хятадын түүхэн дэх цорын ганц эмэгтэй хааны үеэл дүүгийн онгон олджээ.

Шаанси мужийн Соёл дурсгалын товчоо энэ сарын 9-нд хэвлэлийн хурал хийлгэж энэ талаар мэдэгдсэн байна. Уг хэвлэлийн хурлаар Шяньян хотын Нун Дүюань гэх эртний онгонд малтлага хийсэн болон тэндээс гарсан олдворын  талаар анх удаа олон нийтэд хүргэжээ. Шаанси мужийн археологичид жил гаруйн хугацаанд Нун Дүюань гэх эртний онгонд малтлага шижилгээ хийснээр Хятадын эртний Байлдаант улсын үеэс Мин Чин гүрэн хүртэлх  3600 гаруй булш онгоныг илрүүлсэн аж. Эдгээр булшны олонх нь Зүүн Хань улсаас  Сүй ба Тан гүрэн хүртэлх үед хамаарагдах юм. Тухайлбал, Тан Шуань Зунь хаан Ли Лунжигийн үеэл дүү болон Хятадын түүхэн дэх цорын гагц эмэгтэй хаан Ү Зэтяний үеэл дүүгийн гэр бүлийн зэрэг дээд давхаргын язгууртнуудын онгон байжээ. Энэ удаагийн илрүүлэлтэд дунд том хэлбэрийн булш ихэнх хэсгийг эзлэх бөгөөд тоо хэмжээ нь олон, олдворууд нь ч соёлын баялаг дурсгалууд аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр