CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улсын импорт, экспортын нийт үнийн дүн өнгөрсөн оныхоос давав

12-08-2021 16:32

Оны эхнээс 11 сар хүртэлх Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 35 тэрбум 390 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 22 хувиар өсөн талаар Хятадын Гаалийн статистикийн газар мэдээлжээ. Энэ нь 2019 оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд экспорт 19.58 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 21.8 хувь, 2019 оны мөн үеэс 25.8 хувиар өсчээ. Харин импорт 15.81 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.2 хувиар, 2019 оны мөн үеэс 21.8 хувиар өссөн байна. Худалдааны ашиг 3.77 их наяд юань болсон нь 20.1 хувиар өссөн үзүүлэлт аж.

Ам.доллараар тооцвол Хятад улсын импорт экспортын нийт дүн оны эхний 11 сард 5.47 их наяд ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар өсөж, 2019 оны мөн үеийнхээс 31.9 хувиар өссөн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр