CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Шэньжөү-12” хөлгийн баг сэтгүүлчдийн асуултад хариулав

12-08-2021 11:35

12-р сарын 7-ны өдөр Хятадын сансрын нисгэгч сургуулилтын төвд “Шэньжөү-12” хөлгийн багийн гишүүд сэргүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. "Шэньжөү-12" сансрын хөлгийн баг Нэ Хайшэн, Люй Бөмин, Тан Хунбө нарын бие бүрэлдэхүүнтэй. Тус баг гурван сар гаруйн хугацаанд сансарт ажиллаж үүрэгт ажлаа амжиллтай биелүүлж есдүгээр сарын 17-нд ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Бадайн жаран элсэн дэх Дүфэн төв орчмоор газардан, эх дэлхийдээ буцан иржээ.

ХАЧА-ын Сансрын нисэгчдийн их ангийн ахмад Жин Хайпэн буцан ирсэн сансрын гурван нисгэгчийн биеийн байдлыг танилцуулав. Түүний хэлснээр, багийн гишүүд эх дэлхийдээ буцан ирснээс өнөөг хүртэл тусгаарлалт, бие махбодийн нөхөн сэргээх сувилгаа хийснээр сансрын нисгэгч нарын бие сэтгэл тогтвортой болж, зүрхний цохилт, булчин шөрмөсний агшилт суналт, биеийн жин нисэхээс өмнөх хэмдээ хүрчээ. Тэд үргэлжлүүлээд нөхөн сэргээх сувилал, ажиглалт гэх гуравдугаар шатандаа ороод байна. Сүүлчийн шатаа дуусгасны дараа тэд хэвийн амьдралдаа шилжиж, сансрын нисгэгчийн байнгын бэлтгэлээ хийх болно гэжээ. Мөн багийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

БНХАУ-ын сансар судлалын үндэсний газар (СNSА) "Шэньжөү-12" хөлгөө дэлхийтэй ойролцоох тойрог замд зургаадугаар сарын 17-ны үдээс өмнийн 9 цаг 22 минут 27 секундэд Жюйчуань сансрын буудлаас хөөргөсөн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ