CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сэтгүүлчдийн визний асуудлаар гурван нийтлэг ойлголтод хүрчээ

11-18-2021 11:23

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ сарын 17-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Олон удаа зөвлөлдсөний эцэст, сүүлийн өдрүүдэд Хятад Америк улс бие биеэ харилцан хүндэтгэж, хоёр талд хүртээмжтэй байх үндсэн зарчмыг үндэслэл болгон сэтгүүлчдийн визний асуудлаар гурван нийтлэг ойлголтод хүрсэн байна. Харин Америкийн тал энэ асуудлаар ойрын үед бодит арга хэмжээ авахыг хүсэж байна” гэв. Мөн тэрбээр “Хятад улс сэтгүүлчдэд маш хүндэтгэлтэй ханддаг. Хятад улсад томилогдон ирж сэтгүүлзүйн хууль дүрмийн дагуу ажиллаж амьдарч байгаа гадаадын сэтгүүлчдэд Хятадын тал тусламж үзүүлэх, ажлын байрны таатай нөхцөлийг хангах болон зохих үйлчилгээг аль болохоор хичээн үзүүлсээр ирсэн юм” гэв. 

Сэтгүүлчдийн визний асуудлаарх гурван нийтлэг ойлголт

Нэг: Хоёр тал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон консулын дүрэм журмыг чанд мөрдөх үндсэн зарчмаар тухайн улсад томилогдож ажиллаж байгаа сэтгүүлч нарыг хилээр хэвийн орж, гарах боломжийг хоёр тал баталгаажуулсан байна.

Хоёр: Хоёр тал тус тусын сэтгүүлчдэд нэг жилд олон удаа зорчих виз олгохоор тохиролцсон. Америкийн тал Хятадын сэтгүүлчдийн визний асуудлыг шийдвэрлэхийн тулд дотоод журмуудыг нэн даруй эхлүүлэхээ амлаж байгаа бол Хятад улс Америк тухайн асуудлаар бодлого, арга хэмжээ авмагц Хятад дахь Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч нарт мөн адил хандана гэдгээ амлаж байна.

Гурав: Шинээр томилогдох, байнгын ажлын байрны статустай сэтгүүлчдийн визний зөвшөөрөл олгох нөхцөлийг хоёр тал адил тэгш шаардлагаар баталгаажуулна.

Энэхүү гурван нийтлэг ойлголтод хүрэх нь тийм ч амархан байгаагүй тул талууд хэвлэл мэдээлэлийн салбарын ашиг сонирхлыг хүндэтгэх нь зөв хэмээн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр