CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өвлийн олимпын сайн дурынхны ур чадварын сургалт эхлэв

11-01-2021 11:24

10-р сарын 31-нд Бээжингийн хэл, соёлын их сургуульд Өвлийн олимпт үйлчлэх сайн дурын ажилтнуудын ерөнхий ур чадварын сургалт эхэлжээ. Сургалт гурван долоон хоног явагдах болно. 2022 оны өвлийн Олимп, паралимпын наадамд сайн дурынхны үйлчилгээндээ баримтлах ёсзүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэтгэлзүй, бие бялдрын эрүүл мэндийн сургалт, яаралтай тусламж үзүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвлийн олимпын англи хэлний ерөнхий болон тусгай үгсийн сангийн тайлбар зэргийг сургалтын агуулгад багтаажээ. Энэ удаа Бээжингийн хэл, соёлын их сургуулийн 300 оюутан дадлагажуулалтад хамрагдаж байгаа юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр