CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Генерал цол олгох ёслол болов

09-07-2021 10:37

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлөөс Бээжингийн “8-1” цэргийн танхимд генерал цол олгох ёслолын арга хэмжээг энэ сарын 6-ны өдөр зохион байгуулав. БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин шинэ генералуудад цолыг нь гардуулжээ. БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Шү Чилян шинээр генералд дэвших зарлигийн бичгийг уншин нийтэлжээ. БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юү Шяа генерал цол олгох ёслолыг зохион байгуулжээ.

Хятадын армийн баруун хэсгийн командлагч Ван Хайжян, Хятадын армийн дунд хэсгийн командлагч Линь Шяньян, Тэнгисийн цэргийн командлагч Дүн Жүн, Агаарын цэргийн командлагч Чан Дин Чиү, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал Шү Шүэ Чян зэрэг эрхэмүүд шинээр генерал цол хүртжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр