CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс Афганистаны энх тайван, сэргээн босголт, эдийн засаг нийгмийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих болно

08-19-2021 11:18

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 18-нд болсон хэвлэлийн бага хуралд Афганистаны асуудалтай холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, сүүлийн өдрүүдэд Афганистаны дотоодын байдал эгзэгтэй нөхцөл байдалд байна. Афганистаны ард түмэн 40 жилийн дайн дажны хүнд хэцүү он жилийг туулсан учир мэдээж тэдэнд энх тайван амьдрал юунаас ч чухал байна. Афганистаны Талибан дотоодын олон бүлэглэлтэйгээ яриа хэлцэл зөвшилцлөөр дамжин, нээлттэй хүлээцтэй улс төрийн эрхийн бүтцийг бий болгохыг Хятад улс хүсэж байна гэжээ.

Хятад улс Афганистаны ард түмэнд хандсан найрсаг бодлогоо хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хятад улс Афганистаны энх тайван сэргээн босголт, эдийн засаг нийгмийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих болно гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр