CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

12-17 насныханд ковидын вакцин тарьж байна

08-13-2021 12:33

Сүүлийн өдрүүдэд Хятадын дотоодын муж хотоор 12-17 насныханд ковидын вакцин тарих ажил явагдаж эхлээд байна. Вакцинжүүлалтын явцыг хурдасгах зорилгоор энд тэнд түр цэг байгуулан, эмч ажилтаны нэмэлт хүчээр шуурхай ажиллаж байна. 12-17 насны хүүхдийг вакцинд хамруулахдаа эцэг эх эсвэл асран хамгаалагчдад нь тарилгатай холбоотой бүх мэдээллийг өгөх ба дурдсан насныхан тарилга хийлгэхдээ асран хамгаалагчдын хамт ирэх ёстой юм байна. Мөн тарилга хийлгэсний дараагийн хяналтын хугацаанд асран хамгаалагчид нь тэдний эрүүл мэндийг хянаж ажиглалт хийхийг зөвлөж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр