CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын баг олимпоос 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл медаль хүртэв

08-09-2021 13:23

32 дахь удаагийн олимпын наадмын бамбар долдугаар сарын 23 өдрөөс бадамлаж наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн  олимпт  204 улсын 11669 тамирчин оролцов.  Токиогийн олимпт АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл, нийт 113 медаль хүртсэн амжилтаар тэргүүлжээ

Харин БНХАУ-ын баг 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл, нийт 88 медальтайгаар хоёрдугаар байр эзэллээ.

Япон улсын баг 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл, нийт 58 медальтай гуравдугаарт жагсаж байна. Их Британи 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл, нийт 65 медальтай дөрөвдүгээрт, Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл, нийт 71 медальтай, медалийн тоогоор гуравдугаарт, медалийн чанараар  тавдугаарт жагслаа. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр