CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин вакцины хамтын ажиллагааны олон улсын форумд илгээлт явуулав

08-06-2021 12:21

Хятад улсын дарга Ши Жиньпин Covid-19-өөс урьдчилан сэргийлэх олон улсын анхны форумд энэ сарын 5-нд хэлэх үгээ бичгээр илгээв.

Ши Жиньпин: Олон улсын цар тахлын эсрэг таван санаачилгыг дэмжин ажиллахаа Хятад улс энэ оны 5-р сард болсон дэлхийн эрүүл мэндийн хурлын индрээс зарлаж байсан юм. Уг санаачилгад Covid-19-өөс урьдчилан сэргийлэх олон улсын форумыг эхлүүлэн вакцин үйлдвэрлэгч улс орон болон компани, оролцогч талууд хамтдаа дэлхийн хэмжээнд вакцины тэгш хуваарилалтын нөхцөл үүсгэхийг тусгаж байсан. Одоогийн байдлаар өвчин халдвар дахин давтагдаж  вирус нь мутацид орж байна. Энэ удаагийн форум  дэлхийн хэмжээнд вакцины тэгш хуваарилалтыг нэг шат ахиулсан, хөгжиж буй улс орнуудын хамтын ажиллагааг шинэлэг эрч хүчээр сэлбэн, хүн төрөлхтөн цар тахлыг даван туулахад хувь нэмрээ гаргасан гэж миний бие найдаж байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Хятад улс хүн төрөлхтөн эрүүл мэндийн төлөөх нэгдмэл ойлголтыг дэмжсээр ирсэн, дэлхий дахинд тэр дундаа хөгжиж буй улс оронд вакцин хангахын төлөө вакцины үйдвэрлэлд идэвхтэй хамтран ажилласаар байна. Энэ нь вакциныг дэлхийн эрүүл мэндийн олон нийтийн бүтээгдхүүн болгож байгаа хэрэг юм. Хятад улс байгаа бүх боломж нөхцлөө дайчлан хөгжиж буй улс орны цар тахлын эсрэг ажилд туслах болно. Энэ ондоо багтааж Хятад улс 2 тэрбум тун вакциныг экспортолно. Манай улс " Covid-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлэх төлөвлөгөө "-г боловсруулан баталж,100 сая доллар хандивлан хөгжиж буй улс орны вакцин хуваарилалтад зарцуулхаар болсон. Хятад улс дэлхийн улс оронтой нэгдэн вакцины олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг ахиулах болно гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр