CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад 98 тохиолдол шинээр бүртгэгдлээ

08-02-2021 10:26

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 01-ний өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусын тохиолдол 98 болжээ. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 43 (Үүнд Юннань мужид 16, Бээжин хотод 4, Фүжянь мужид 4, ӨМӨЗО-д 3, Жянсү мужид 3, Шаньши мужид 3, Шанхай хотод 2, Шаньдүн мужид 2, Хэнань мужид 2, Гуандүн мужид 2,Сычуань мужид 2 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 55 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 40, Хүнань мужид 7, Бээжин хотод 2, Хүбэй мужид 2, Шаньдүн мужид 1, Хэнань мужид 1, Хайнань мужид 1, Юннань мужид өвчний 1 тохиолдол бүртгэгджээ). Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдолгүй байна.

08-р сарын 01-ны өдрийн 24 цаг хүртэл 29 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан бол 662 хүн эмнэлгийн хяналтаас гарсан байна. Өвчтөний тоо өмнөх өдрөөс нэгээр буурчээ.

Гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 686 байна.

08-р сарын 01-ны өдрийн 24 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа нийт тохиолдол 1091 байна. өнөөг хүртэл нийт 87376 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон 93103, сэжигтэй 1 тохиолдол байна. Эхний хавьталтай нийт 1098701 хүнд анагаахын ажиглалт , эмнэлзүйн хяналтад байгаа эхний хавьтагч 28648 байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр