CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И сайд Вэнди Шермантай уулзав

07-27-2021 13:11

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И Тяньжин хотноо Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шермантай энэ сарын 26-ны өдөр уулзав. 

Ван И: Өнөөдөр Хятад-Америкийн харилцаа хүнд сорилтод тулгарч байна. Ирээдүйд мөргөрдөн сөргөлдөх үү эсвэл харилцааг хэвийн байдлаар хөгжүүлэх үү гэдэгт Америкийн тал хянуур бодолхийлаж, зөв шийдвэр гаргах нь чухал байна. Таны энэ удаагийн Хятад дахь айлчлал бол Хятад-Америкийн харилцан ярианы нэгэн хэсэг, талууд яриа хэлэлцэрээ нэмэгдүүлэн, үл ойлголцлыг арилган, буруу шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлж, санал зөрөлдөөнийг хазаарлан барих нь зүйтэй.

Ван И:Америкийн шинэ засгийн газар өмнөх засгийн газрын Хятадад хандсан туйлын буруу бодлогыг үргэлжлүүлж, Хятадын тэсвэр тэвчээрээр оролдон, Хятадыг хязгаарлах, дарангуйлах гэсэн оролдлого нэмэгдэж байгааг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Эдгээр хүндрэлүүд үүсч байгаагийн шалтгаан нь АНУ-ын Хятадын талаарх ойлголтод асуудал гарч байгаа хэрэг юм. Америк Хятадыг гол өрсөлдөгч тэр байтугай дайсагнагч мэтээр үзэж Хятадын хөгжлийн замыг боомилохыг санаархаж байна. Иймэрхүү оролдлого одоо ч ирээдүйд ч биеллээ олохгүй. 

Ван И: Хятадын хөгжил дэвшил бол ард түмнийхээ аз жаргалтай амьдралын төлөө юм. Хятад улсын дарга Ши Жиньпин ард түмний аз жаргалтай амьдрах гэсэн хүсэл тэмүүлэл бол бидний явах зам болно гэж хөгжил дэвшлийн чиглэлийг заасан байдаг. Хятадын хөгжил дэвшил Америкийн хөгжил дэвшилтэй өрсөлдөхгүй, бас түүнийг орлохгүй. Улс орнууд өөрийн бодит байдалдаа тохирсон хөгжилийн замаа сонгох эрхтэй.

Тус уулзалтаар талууд зөрөлдөөнөө хэрхэн үр дүнтэй зохицуулж, Хятад, Америкийн харилцааг хяналтаас гарахаас сэргийлэх тухай  гурван тодорхой шаардлага дэвшүүлжээ. Тухайлбал:

Нэгд, Америкчууд Хятадын онцлогтой социализмын тогтолцоог сөрөх, гүтгэх, цаашлаад харлуулахаар оролдож болохгүй. Хятадын замнал, тогтолцоо бол түүхийн сонголт, ард түмний сонголт юм. Түүнчлэн 1.4 тэрбум ард түмний урт хугацааны амьжиргаа, Хятадын үндэстнүүдийн ирээдүй, хувь тавилантай холбогдож байдаг утгаараа Хятад улсын амин чухал ашиг сонирхлын асуудал мөн.

Хоёрт, Америк Хятадын хөгжилд саад хийх, хазаарлах гэсэн оролдлогоо зогсоох хэрэгтэй. Хятадын ард түмэн илүү сайн сайхан амьдрах эрхтэй бөгөөд Хятад улс ч орчин үеийн хөгжлийг биелүүлэх эрхтэй. Орчин үеийн хөгжил бол  Америкийн онцгой эрх мэдэл биш, харин ч хүн төрөлхтний үндсэн үзэл ухамсар, олон улсын шударга ёстой холбоотой хэрэг юм. Хятадад чиглүүлсэн ганц талт хориг арга хэмжээ, тарифын нэмэгдэл, хөндлөнгийн оролцоо, технологийн хоригийг даруй цуцлахыг Хятад улс Америкт шаардаж байна.

Гуравт, Америк Хятадын үндэсний бүрэн эрхийг алдагдуулах, цаашлаад Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж болохгүй. Шиньжян, Төвөд, Хонконгтой холбоотой асуудлууд хэзээ ч хүнийэрх, ардчиллын асуудал болж байгаагүй бөгөөд "Шиньжяны тусгаар тогтнол", "Төвөдийн тусгаар тогтнол", "Хонконгийн тусгаар тогтнол" -ын эсрэг асуудал бол зарчмын асуудал юм. Ямарваа улс орон үндэснийх нь бүрэн эрх, аюулгүй байдалд хохирол учруулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Тайванийн асуудал ч эгээ адилхан чухал. Тайваний хоолойн хоёр эрэг хэдийгээр нэгдээгүй боловч эх газар, Тайвань нь нэг Хятадад харьяалагддаг бөгөөд Тайвань нь Хятадын салгаж болшгүй газар нутгийн нэг хэсэг гэсэн бодит үнэн хэзээ ч өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөх ч ёсгүй. Хэрэв "Тайваний тусгаар тогтнол" хэмээн өдөөн хатгавал Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээг авах эрхтэй. Тайваний асуудлаар амлалтаа биелүүлж, болгоомжтой ажиллахыг Америкийн талд сануулж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр