CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гүүний саамыг брэнд болгож байгаа Жоу Фү компанитай танилцав

07-16-2021 10:14

1995 онд байгуулагдсан, 1136 метр квадрат талбай бүхий, жилдээ 100 гаруй тонн айраг боловсруулах хүчин чадалтай, 35 ажилтантай тус компани Шилийн голын тэргүүлэгч аж ахуйн нэг юм байна. Сэнсэн хар адуугаараа алдартай Авга нутагт Айрагны нийгэмлэг байгуулж бүтээгдэхүүн үйлдэрлэхийн зэрэгцээ соёлын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд гүүний саам боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 57 өрхийг эгнээндээ нэгтгэсэн хоршооллыг үүтгэжээ. Аж ахуйн нэгж, малчин өрх, хоршоолол гэсэн шугаман функцтэйгээр үйл ажиллагаа явуулснаар өрхүүдийн дундаж орлого 25 мянган юанаар нэмэгджээ. Мөн ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуультай хамтран ажиллаж тус сургуулийн сургалт туршилтын талбарыг бий болгосноор онол практикийг хослуулан бүтээгдэхүүнийхээ чанарыг шинжлэх ухаанчаар сайжруулсаар байна. Тэд айргаар зайрмаг хийсэн нь дуулиантай туршилт болж Хятад даяар борлуулалт сайтай байгаа билээ. Хятадын интэрнэт худалдааны Таобао сүлжээ болон вичатын цахим талбарт худалдан 2019 онд борлуулалтын орлого нь 5 сая гаруй юаньд хүрчээ. Энд олон улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийнхан Жоу Фү кампаний бүтээгдэхүүний дээжийг амталж айраг хийх үйл явцтай танилцав. Мөн орой нь Нүүдлийн соёлын театрт  “Монгол адуу” хэмээх этгээд гайхалтай тоглолтыг үзэж сонирхов. 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр