CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Экологийн хамгаалалттай тусгай бүс-Бага Загастайд ирлээ

07-14-2021 15:10

Сэтгүүлчид Шилийн гол аймгийн Шулуунхөх хошууны Бага Загастай экологийн хамгаалалтын бүсэд ирлээ. Өвөр Монголын Хулан шаргын элсэн дэх энэ хэсэгхэн ногоон бүс олны хөлийн газар болоод удаж байгаа билээ. Говийн нүд гэж хэлэхүйц энэ хэсэг газрын элсний нүүдлийг зогсоох, усыг хамгаалах чиглэлээр уйгагүй ажилласаар ирсэн орон нутгийн захиргаа сүүлийн үед экологийн томоохон бүтээн байгуулалт болгохоор ханцуй шамлажээ. Яваандаа энэ нь Шулуунхөх хошууны экологийн бүтээн байгуулалтын онцлох ажлын нэг болж гадна дотныхон туршлагыг нь судлах болжээ. 18-р их хурлаас нааш экологийн тэнцвэрийг хадгалах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр ургамал, моддын хэвийн ургах нөхцлийг бүрдүүлж байгалийн нөөцийг нь сэргээсэн байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Шулуунхөх хошуу байгалийн нөхөн сэргээлтэд нийтдээ 610 сая юань зарцуулж 3 сая орчим мү талбайд экологийн бүтээн байгуулалт хийжээ. 



Дараах зураг байгалийн нөхөн сэргээлт хийхээс өмнөх зураг болно

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр