CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын сэтгүүлчдийн сурвалжлагын аян эхэллээ

07-12-2021 10:10

ӨМӨЗО-ны Засгийн газрын Суртал ухуулгын хэлтсээс зохион байгуулж буй “Ногоон хөгжил-Үзэсгэлэнт Өвөр Монгол” сэдэвт сурвалжлагын хамтарсан аян эхэллээ. Энэ удаагийн аянд Хятад улсад ажиллаж амьдарч байгаа Орос, Монгол, Англи, Америк, Бразил, Япон, Египет, Чилийн сэтгүүлчид болон Хятадын төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Сурвалжлагын аяны зорилго нь сошиал орчны нөлөөлөгч одод буюу инфлүнсэрүүдэд Хятадын төрийн бодлогын онцгой салбар болох экологийн бүтээн байгуулалтын ажил болон ӨМӨЗО-ны газар нутгуудад тэдгээр бодлогын хэрэгжилт ямар байгааг танилцуулж газар дээрээс нь мэдээлэл өгөхөд оршиж байгаа юм. Нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй уг баг ӨМӨЗО-ны Улаанхад хот, Шилийн гол аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж орчин үеийн хөдөө аж ахуйн салбарын хөгжил, нутгийн брэндүүдийн инноваци, экологийн хамгаалалтыг аялал жуулчлалын бодлоготой уялдуулан хөгжүүлж байгаатай танилцах юм. Өнөөдөр эхэлж буй тус аян энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр