CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сурвалжлагын аянд оролцож буй гадаад мэргэжилтнүүд үг хэлэв

07-12-2021 10:21

ӨМӨЗО-ны Засгийн газраас зохион байгуулж буй олон  улсын сэтгүүлчдийн сурвалжлагын хамтарсан аянд оролцож байгаа ССТV-гийн сайтын Олон улсын хэлний төвийн монгол сайтын мэргэжилтэн Б. Занданхүү тус арга хэмжээний нээлтийн ёслолд үг хэллээ. Тэрбээр: "Намайг Занданхүү гэдэг. Хятадын төв телевизийн сайтын олон улсын хэлний төвд монгол хэлний сайтын мэргэжилтнээр ажилладаг. Хятад улсад сүүлийн үед амжилттай хөгжиж байгаа шинэ медиа чиглэлийг түүчээлэн ажиллаж байгаа авъяаслаг инфлүүнсэрүүдтэй энэ удаагийн аялалд оролцож байгаадаа маш их баяртай байна. Би “Зандаагийн 3 минут” гэдэг влог хөтөлдөг. Влогийн нэг давуу тал нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адил үгээр зурж баримтаар чигждэггүй, харин өөрийн өнцгөөс мэдрэмж төрөгдлөө энгийн, чөлөөтэй ярьж илжрхийлж болдгоороо онцлог. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргийг хувь хүн сайн дураараа гүйцэтгэх боломжтой цаг үед бид амьдарч байна. Үүнийг Хятад улс шинэ цагийн сэтгүүлзүйн тэргүүлэх чиглэл болгон ашиглаж, гадаад дотоод сурталчилгаагаа шинэ медиа хэлбэрээр хийж байгаа нь ихээхэн амжилт олж байна. ӨМӨЗО бол сурвалжилж мэдээлэхэд урамтай, ажил үйлс нь өрнүүн сайн явж байгаа бүс нутаг. Энэ удаагийн аялалд амжилт хүсэж, мэргэжил нэгтнүүддээ мэдээ мэдээллийн богц дүүрэн олзтой буцахыг ерөөе. Анхаарал тавьсанд баярлалаа" гэв.  Энэ удаагийн аянд Хятад улсад ажиллаж амьдарч байгаа Орос, Монгол, Англи, Америк, Бразил, Япон, Египет, Чилийн сэтгүүлчид болон Хятадын төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 40-өөд хүн оролцож байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр