CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ховор мөөгнөөс ашиг олж байна

06-25-2021 11:15

Гуаншигийн Лүжай шяны Лагөү тосгоныхон 200 мү /га1=15мү/ газраас сэрүүн бүсийн хуш моддын дунд ургадаг Билигт далдуу хэмээх мөөгийг хураан авчээ. Яо үндэстэн зонхилон амьдрах тус тосгоныхон хулсан сагс үүрч билигт далдуу түүдэг уламжлалтай юм байна. Байгалаас түүсэн билигт далдууны зах зээл дэх эрэлт нэмэгдсэн нь Яо үндэстний амьжиргаанд эергээр нөлөөлсөөр иржээ. Сүүлийн жилүүдэд хуш моддын дунд тарималжуулан гаргаж авсан билигт далдуу ч олширч,  түүж хатаасан энэ төрлийн хуурай мөөгний нэг кг нь 240-360 орчим юаний үнэ хүрэх болсон гэнэ. Харин зэрлэг байгальд ургасан билигт далдуу мөөг ихээхэн эрэлттэйн дээр нэг кг нь 800-1600 юанийн үнэтэй. 

"Би хоёр мү газар билигт далдуу тариалдаг. Энэ жил 150 килограмм ургац авна. Өнөө жилийн зах зээлийн ханшаар тооцож үзэхэд энэ нь 50-60 мянган юань болох юм" хэмээн тус тосгоны оршин суугч Дэн овогт сурвалжлагчид ярьжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр