CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулаж хувьцаа эзэмшдэг хурдны зам

06-23-2021 13:52


Ханшаотай хурдны төмөр замын барилгын ажил ид үргэлжилсээр байгаа бөгөөд зам шугамын хамгийн сүүлчийн холболтын ажил Жэжянь мужийн Вэнлин өртөөнд амжилтай болжээ. Ингэснээр Хятад улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулан хувьцааг нь эзэмшдэг анхны хурдны галт тэрэгний зам тавигдаж дуусч байгаа юм.

Ханшаотой хурдны төмөр зам нь Хятадын далай дагуух мужийн хурдны төмөр замын сүлжээний чухал нэгэн хэсэг. Нийт урт нь 266.9 километр байх ба хамгийн ихдээ 350км/цагийн хурдтай. Нийт хөрөнгө оруулалт 44.89 тэрбум юань болох ба хувийн хэвшлийнхэн оруулж хувьцааг нь эзэмшсэнээрээ онцлог юм. Ханшаотой хурдны төмөр зам Хөх мөрний гурвалжин хойгийн эдийн засгийн коридорыг Жэжянь мужийн Ханжөү хот болон далай дагуух хотуудтай холбож "Бүс ба зам" санаалчлагыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр