CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олимпийн цогцолборыг шуудан марканд мөнхөлжээ

06-23-2021 13:46

Хятадын шуудангийн төв компани “Бээжин-2022” өвлийн олимпийн тэмцээн уралдааныг зохион байгуулах цогцолборуудыг шуудангийн марканд мөнхлөн худалдаанд гаргалаа. Энэ сарын 23-нд шинээр хэвлэгдсэн энэхүү маркны нэг багц нь 10.80 юанын үнэтэй бөгөөд дөрвөн ширхэг марк болон нэг жижиг маркнаас бүрдэж байна. Дөрвөн марканд Нийслэлийн өвлийн спортын олимпийн цогцолбор,Усан спортын үндэсний төв, Цанын үндэсний төв, Цас мөсөн дээрх чарганы зам бүхий үндэсний төв зэрэг дүрслэгдсэн бол жижиг марканд  Тэшүүрийн үндэсний цэнгэлдэх төвийг мөнхөлсөн аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр