CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад соёлын элементийг марканд мөнхжүүлэх арга хэмжээ

06-21-2021 11:32

Хятад соёлын элементийг шуудангийн марк дээр сурталчлах томоохон арга хэмжээ өнөөг хүртэл гурвантаа болж байсан бөгөөд дөрөв дэх удаагийнх нь энэ сарын 18-нд Бээжин хотноо зохиогдов. Энэ удаагийн арга хэмжээнд хятад соёлын элементийг төлөөлөх бүтээлээрээ манлайлдаг 200 гаруй уран бүтээлч оролцон уран бүтээлийн халуун яриа өрнүүлж, шагнал гардуулах ёслол хийлээ.

Уг арга хэмжээг НҮБ-ын биет бус соёлын өвийг хамгаалах Хятад дах сан болон Хятадын олон улсын соёл урлагийг хөгжүүлэх төв зэрэг байгууллагаас хариуцан  "Shan Shui Dan Qing" олон улсын урлагийн төв гардан гүйцэтгэжээ. Энэхүү арга хэмжээ нь мэдрэмжтэй, хариуцлагатай, хүсэл мөрөөдөлтэй, энх тайванг уриалагч уран бүтээлчдын Хятад соёлыг төлөөлөх бүтээлийг дэлхийд таниулах зорилготой юм байна.



Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр