CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс “Шэньжөү-12” хөлгөө амжилттай хөөргөлөө

06-17-2021 10:37

Энэ өглөө буюу зургадугаар сарын 17-ны 9 цагт “Шэньжөү-12” сансрын хөлгийг Жю Чуаний хиймэл дагуулын төвөөс амжилттай хөөргөлөө. Сансрын хөлгийн багт томилогдсон Ниэ Хайшэнь, Лю Боминь, Тан Хунбо нарын 46-56 насны гурван нисгэгч үүрэг гүйцэтгэхээр мордов. Багийн ахлагч Ниэ Хайшэнийн хувьд энэ нь гурав дахь удаагийн нислэг бөгөөд тэрбээр өмнө нь “Шэньжөү-6” болон “Шэньжөү-10” сансрын хөлгийг жолоодож байсан туршлагатай. Харин Лю Боминь нь “Шэньжөү-7” хөлгийг жолоодож байсан туршлагатай юм. Тан Хунбо сансрын нислэгт анх орж байна. Тэд ирэх гурван сарын турш сансарт ажиллах юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр