CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түрээсийн дугуйны Bluetooth-тэй зогсоол

06-02-2021 16:05

Сүүлийн жилүүдэд Хятад улсын олонх хотод түрээсийн дугуйны үйлчилгээ нэвтэрсэн нь хүмүүсийн ажил амьдралд тус нэмрээ үзүүлсээр иржээ. Гэсэн гэдий ч зарим хүмүүс түрээсийн дугуйг унаж хаа ч хамаагүй орхисоор ирсэн нь асуудал дагуулсаар юм. Харин энхүү асуудлыг шийдэх нэгэн аргыг Фүжөү хотын түрээсийн дугуйны компани нэвтрүүлжээ. Энэ сарын 1-ний байдлаар тус хот түрээсийн дугуйны 32 зогсоолдоо Bluetooth-ээр хянах төхөөрөмж угсарчээ. Унаж ирсэн дугуйны түгжээ мөнөөх төхөөрөмжөөс цацруулах Bluetooth долгионтой орчинд автоматаар түгжигдэх ба төлбөр тооцоо хийгдэнэ. Хэрэглэгчид Bluetooth долгионгүй орчинд дугуйг түгжиж болох ч төлбөр үргэлжилсээр байх ажээ. Энэхүү технологи нь Бэйдөү хиймэл дагуулын тусламжтайгаар Bluetooth-ын байршлыг өндөр наривчлалтай мэдрэх аж. Тэдгээр зогсоол нь түрээсийн унадаг дугуйг дуртай газраа орхидог хэвшлийг засах боломжийг олгож байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр