CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин хүүхдүүдэд хариу захидал бичив

06-01-2021 11:48

6 дугаар сарын 1-ний олон улсын хүүхдийн баярыг угтаж Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 30-нд Жянсү мужийн Хуай Ань хотын Шинь Ань бага сургуулийн хошууч багачуудад хариу захидал илгээж, тэднийг халуун дотноор урамшуулж, тэдэнд болон Хятадын улсын бүх хүүхдэд баярын мэнд хүргэсэн байна.

Ши Жиньпин хариу захидалдаа: Танай сургууль “Шинь Аний эх оронч холбоочдийн” эх сургууль болохын хувьд та нар сургуулийнхаа хувьсгалт түүхээр омогшиж, намын түүхийг сайтар суралцдаг тухайгаа захидалдаа бичсэнийг би уншлаа.

1929 онд, соёлын зүтгэлтэн То Шижы Жянсү мужийн Хуай Ань шяны Хэшя тосгонд Шинь Ань бага сургууль байгуулж байсан түүхтэй. Японыг эсэргүүцэх дайны үед, 1935 оны 10-р сард тус сургуулийн 14 сурагч “Шинь Аний эх оронч холбоо”-г байгуулан эх орноо аврах суртал ухуулгын ажлыг хийж байсан. Мао Зэдүн, Жөү Энлай зэрэг ахмад хувьсгалчдын удирдлагаар “Шинь Аний эх оронч холбоо” нь ХКН-ын суртал ухуулгын жанжин шугмын үзэл баримтлалыг идэвхтэй түгээн, 17 жилийн турш Хятадын 22 мужаар аялан, Японы түрэмгийлэлийг эсэргүүцэн улсаа аврах хөдөлгөөнд үнлэшгүй хувь гавьяа байгуулсан юм хэмээн дурджээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Тухайн үед, намын халамж болон удирдлага дор “Шинь Аний эх оронч холбоо” хатуу бэрхээс шантралгүй Хятадын хагас нутгаар явж, соёл урлагаар зэвсэг болгож, Японыг эсэргүүцэн эх орноо аврах намын үзэл санааг ухуулж, эх орноо хайрлан хамгаалах үлгэр жишээ болжээ. Та бүхэн өөрийн бодит байдлын дагуу намын түүхийг сайтар суралцаж, урьдын баатруудаар үлгэр дууриал болгож, бага наснаасаа гуйвшгүйгээр намаа дагаж, хатуужилтай суралцаж, хүслэнтэй, зоригтой, чадвартай хүмүүжин, ёс суртахуун, оюун ухаан, биеийн тамир, урлагийн цогц хөгжлийг чармайн эзэмшхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр