CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Газрын түвшнээс 35 метрийн гүнд урсдаг гол

05-26-2021 14:00

Өмнөдийн усыг умард руу хүргэх төсөл нь Хятадын усан ашиглалтын түүхийн гайхамшгийн нэг гэж хэлж болно. Энэхүү мега төслийн барилгын шугам нь Хэнань мужийн Жэнжөү хотоос баруун хойш 30 километр газарт Хятадын баруунаас зүүнш урсах Шар мөрөнтэй зэрэгцэн хоёр салбар урсгал болон зөрж өнгөрнө. Зөрлөг хэсгийн өргөн нь 4.25 километр ба Шар мөрний доогуур газрын түвшнээс 35 метрийн гүн дэх хоёр сувгаар секунд тутам 280 орчим шоо метр ус умаршилна. Усан ашиглалтын түүх болсон тус барилгыг хүмүүс "Багалзуур" нэрлэдэг аж.

Хятад улс хур тунадсын хувьд зундаа үер ус ихтэй ч өвөлдөө хуурайшилттай байдаг. Газарзүйн байршлаараа бол өмнөд хэсэгт үер ус ихтэй, харин умард хэсгээрээ ган хуурай. Усны эх баялгийн тархалт жигд бус байдаг нь эртнээс зовоож ирсэн асуудал юм. БНХАУ байгуулагдсаны дараа нам төрийн удирдлага  усны эх баялагийг тэнцвэртэй ашиглах томоохон төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Үүнд үер усны гамшгаас сэргийлэх, усны эх баялгийг арвилан гамнах, усны экологийн орчныг хамгаалах, бүс нутаг дамнан ус хүргэх зэрэг төслүүдийг нэрлэж болно. Өмнөдийн усыг умард руу хүргэх төсөл нь зүүн шугам болон дунд шугамын анхан шатны төсөл ашиглалтад орсноос хойш нийт 40 тэрбум гаруй шоо метр усыг бүс нутаг дамнан хүргэлт хийж 120 сая хүнд шууд үр өгөөжөө өгчээ. Энэхүү төсөл нь эдийн засаг нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй экологийн хамгаалалтад чухал нөлөө үзүүлсээр иржээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр