CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гурван хавцлын усны түвшин буурч 157.43 метр болов

05-11-2021 10:54

Хүбэй мужийн И чанг хэсгийн Гурван хавцлын усны түвшин энэ сарын 9-ний өдрийн байдлаар буураад 157.43 метр болсон байна. Энэ нь зуны үерээс өмнө уулаар хүрээлэгдсэн Гурван хавцлын аварга том багтаамжтай усан сангийн түвшинг бууруулах ажиллагаа бөгөөд тус ажил дөнгөж талдаа орж байгаа нь энэ юм. Удахгүй усан сангийн түвшинг 145 метр болтол бууруулах ажээ. Энэ зорилт биелсэнээр зуны улиралд үүсч болзошгүй үер усны аюулаас сэргийлнэ. Гурван хавцлын усан сан хамгийн ихдээ 175 метр түвшинтэй ус хадгалах багтаамжтай. Энэ үед 22.15 тэрбум шоо метр ус хуримтлагдах юм. Гурван хавцлын усан сан нь жил бүр үерийн усыг хуримтлуулж цахилгаан гаргаж авахаас гадна хаврын тариалалтын үеэр газрын гадаргыг усаар хангадаг юм. Энхүү аварга том байгууламж нь Хөх мөрний үер усны гамшгийг бууруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, тариалалтын хугацаанд ус хангах, Хятадын додоодын усан тээвэр гээд олон талын үүрэг гүйцэтгэдэг билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр