CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

160 км/цагийн хурдтай Маглев галт тэрэг

04-23-2021 10:50

Энэ сарын 22-нд "2021 оны Чэндүгийн олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн" Сычуань мужид болжээ. Үзэсгэлэнд 600 гаруй компани оролцсоноос зам тээврийн чиглэлийн 70 гаруй компани байв. Тэдгээрээс Чэндүгийн зорчигч тээврийн машин үйлдвэрлэлийн компанийн "160 км/цагийн хурдтай автомат удирдлагатай Маглев галт тэрэгний систем" олны анхаарлыг татжээ. Автомат удирдлагатай Маглев галт тэрэгний систем нь эхлэн хөдлөх хурдатгал ихтэй, өөд өгсөх чадвар сайнтай, бага зайнд эргэлт хийх ба эрчим хүчинд хэмнэлттэй зэрэг онцлогоороо хотын дотоодод нэвтрүүлэхэд ихээхэн тохиромжтой юм. Маглев галт тэрэгний систем дуу шуугиан багатайгаас гадна маш олон давуу талтай.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр