CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Цаг уурын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтад видео хэлбэрээр оролцов

04-23-2021 11:21

22-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо видео хэлбэрээр Цаг уурын өөрчлөлтийн удирдагчдын хуралд оролцон үг хэлэв.


Байгаль орчноо нүдний цэцгий шигээ хамгаалах хэрэгтэй

Ши Жиньпин: Эх байгаль хүн төрөлхтнийг бий болгосон. Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хүндэтгэн ээлтэй харьцаж хамгаалан хямгадах ёстой. Байгаль дэлхий үндсээрээ эвдэгдэх юм бол хүн төрөлхтөний амь амьдрал, хөгжил дэвшил нь эхгүй ус, үндэсгүй мод адил болно. Бид нүдний цэцгий шигээ байгаль орчноо хамгаалан, хүн байгалийн шүтэлцээний шинэ байдлыг бий болгох хэрэгтэй.


Олон талт цаг уурын засаглалын үйл явцад оролцохыг урьж байна

Ши Жиньпин:  Хятадын тал Америкийг олон талт цаг уурын засаглалын үйл явцад оролцохыг урьж байна. Хятад, Америк саяхан хамтран "Цаг уурын хямралын эсрэг тэмцэх хамтарсан мэдэгдэл" нийтлэв. Хятадын тал АНУ-ыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгийн хамт дэлхийн байгаль орчны засаглалыг дэмжихийн тулд хүчин зүтгэх болно.


Ши Жиньпин: Нөхцөл боломжтой бүс нутаг, чухал салбар, аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжинэ

Ши Жиньпин: Хятад улс нүүрстөрөгч ялгаруулах хэмжээг дээд түвшинд тогтоон барих, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулах зэргийг экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын төлөвлөлтөд оруулж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тогтоон барих тухай үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрийг тууштай дэмжиж, нөхцөл боломжтой бүс нутаг, чухал салбар болон аж ахуйн нэгжүүдийн тус үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Хятад улс цаашид нүүрс, цахилгааны эрчим хүчний төслүүдийг хатуу хянаж, "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд нүүрсний хэрэглээний өсөлтийг хатуу хянаж, "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд ч үргэлжлүүлэн бууруулах болно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр