CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Жангар”-ын 35 бүлгийг нэг амьсгаагаар урсгаж амжилт тогтоов

04-15-2021 11:06

Шинжааны Батаа гэдэг монгол залуу “Жангар”-ын 35 бүлгийг гурван өдрийн турш 21 цаг хайлсан амжилтаараа Жангар хайлагчдын дэлхийн амжилтын гуравдугаарт бичигдлээ.

БНХАУ-ын ШУӨЗО-ны Хар-Ус хотын  монгол үндэстэний Тавилхайт сумын харъяат Батааг ӨМИС-ын Жангар судлалын төвийн хээрийн судалгааны багийнхан 2018 оны наймдугаар сарын 25-27-ны өдөр сурвалжлахад Жангарын “Догшин шар Гүргийн бүлэг”-ийг 3:20 цаг хайлж өмнөх амжилтыг шинэчилж байсан юм байна. Жангарч Батаа өмнө нь ӨМӨЗО-ны Улаанхад хотод уригдан очиж Жангар хайлж олныг бишрүүлж явсан билээ. Мөн тэрбээр ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн хэвлэлийн хорооны урилгаар Жангарын 56 бүлгийг 85 цагийн турш цээжээр хайлж цөөн тоот үндэстний соёлыг аврах, хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр