CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улсын тусламжийн вакцин Камерунд хүрлээ

04-13-2021 11:00


Хятадын Засгийн газраас Камерун улсад өгсөн Синофарм үйлдвэрийн вакцин энэ сарын 11-ний үдэш Камеруны нийслэл Яунде хотод очжээ. Энэ нь цар тахлын дэгдэлт гарснаас хойш анх удаа Камерун улсад очиж байгаа анхны вакцин юм.  

Камеруны Ерөнхий сайд Нгут, бусад холбогдох салбарын сайд нар болон орон нутгийн захиргааны ажилтнууд, мөн ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид нисэх буудалд вакциныг тослоо. Хятад улсаас Камерунд суугаа Элчин сайд Ван Ин-Ү, Камеруны Нийгмийн эрүүл мэндийн сайд Манауда нар хоёр улсын засгийн газрын нэрийн өмнөөс тусламжийн вакциныг хүлээлгэн өгөх гэрчилгээнд гарын үсэг зурав. Камеруны засгийн газар вакциныг улс даяар хийх бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд хамруулах юм байна. Камерун улс 3-р сард AstraZeneca-гийн вакциныг нэвтрүүлэхээр төлөвлөсөн боловч вакцины аюулгүй байдлын талаарх асуудал маргаантай байсан тул нэвтрүүлэх төлөвлөгөөг зогсоосон байна.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр