CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Жаньшү Г.Занданшатар нар видео уулзалт хийв

04-02-2021 11:54

31-нд, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Бээжингийн Ардын хурлын ордонд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай видео уулзалт хийв.

Ли Жаньшү хэлэхдээ, БХАТИХ болон Монгол Улсын Их Хурал нь урт удаан найрсаг харилцаатай билээ. Шинэ нөхцөл байдалд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны удирдагчдын хүрсэн чухал нийтлэг ойлголт болон хоёр талын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Юуны түрүүнд өндөр түвшний нягт харилцааг үргэлжлүүлэн, тусгай комисс болон найрсаг ажлын хэсэг хоорондын харилцааг дэмжин ажиллах. Хоёрдугаарт, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд тустай хууль эрх зүйн баримт бичгүүдийг цаг алдалгүй батлах, шинэчлэн боловсруулан гаргаж, "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах болон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд хууль эрх зүйн баталгаа хангах. Гуравдугаарт, хуулиар улсаа засах, эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах, тогтвортой байдлыг хангах зэрэг талаар туршлага солилцож, хамтын хөгжлийг дэмжихийг хүсэж байна гэжээ. 

Г.Занданшатар хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, шинэ агуулгаар баяжиж байна. Цар тахлын эсрэг хоёр орон харилцан туслалцан, хоёр орны иргэд хоорондын найрамдал улам бүр бэхжиж байна. Монгол Улсын Их Хурал БХАТИХ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр