CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сансраар аялсан тутарганы үр дэлхийн хөрсөнд

03-30-2021 14:57

2020 оны 11-р сард Хятад улсын "Чан Э-5" аппарат саран дээр буусан юм. "Чан Э-5" саран дээр очоод эх дэлхийд буцан ирэх 23 өдрийн хугацаанд сансрын 760000 км зам туулжээ. "Чан Э" төсөл хэдэн шат дамжлагатай явагдсан юм. Тэд дэлхийн ойролцоох орчин, гүн сансрын орчин дахь аяллын явцдаа нийт 40 грамм тутаргын үрийг судалгааны зориулалтаар туршсан ажээ. 2020 оны 12-р сарын 17-нд эх дэлхийд амжилтай буцан ирснийхээ дараа буюу 2021 оны хоёр сарын 26-ны өдөр сансраар аялсан уг тутаргын үрийг эх дэлхийн хөрсөнд тарьж, одоо ургалтын байдлыг мэргэжлийн түвшинд сурдалж байгаа юм. Энэхүү судалгааг Hua Nan их сургууль дахь Хятадын үндэсний сансрын ургамал судлал, инженер технологийн төв гардан гүйцэтгэж байна. 2021 оны 2-р сарын 26-наас 3-р сарын 30-ныг хүртэл дулаан хүлэмжинд ургуулж байсан бол өнөөдөр хүлэмжээс гаргаж туршилтын талбайд шилжүүлэн суулгажээ. Эрдэмтэд үрийг төрөлжүүлэн судалгаагаа үргэлжлүүлж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр