CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

FAST дуран цэвэрлэгээ арчилгаа хийв

03-29-2021 13:41

Энэ сарын 28-нд, Гүйжөү мужийн Пинтань шяньд байрлах “Тэнгэрийн нүд” буюу FAST дурангийн уламжлалт цэвэрлэгээ арчилгааг хийж, хэвийн үйл ажиллагааных нь аюулгүй байдлыг шалгав.

Хятадын Шинжлэх ухааны академи болон Одон орон судлалын төвийн их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран 2016 оны 9-р сарын 25 -ны өдөр ашиглалтад оржсон билээ. Тус дурангийн диаметр нь 500 метр бөгөөд бөмбөлгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хүлээн авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм. 2020 оны 1 сарын 11-нд уг дуранг гадаадынханд нээлтэй болгох талаар мэдээлж байсан. “Тэнгэрийн нүд” нь 4450 хэсэг ойлтын хавтан болон дурангийн нүд гэсэн хоёр хэсгээс бүтжээ. Дурангийн нүд нь сансар орчлонгоос долгион хүлээн авах хамгийн гол төхөөрөмж нь юм байна. 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр