CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төмөр замын дөрвөн шугамт гүүр

03-26-2021 11:30

Хүбэй мужийн Хуан Мэй хот болон Жянсү мужийн Жюжя хот нь Хөх мөрнөөр зааглагдаг. Энэ сарын 25 -нд энэ хоёр хотыг холбосон гүүрийн гол тулгуур багана баригдаж дууслаа. Энэхүү баганатай холбогдсон олон тооны дүүжин төмөр тросс бүхий тус гүүрэн дээгүүр 350, 200 км цагийн хурдтай тус бүр хоёр, нийт дөрвөн шугамтай төмөр зам тавигдах ажээ. Гүүрийн нуруу нь 672 метр, нийт урт нь 1320 метр аж. Гүүр ашиглалтад орсоноор Анчин, Наньчанг, Гуанжөү болон Шэнжэнь хурдны төмөр замаар холбогдох юм. Тус төсөл нь Хятад улсын төмөр замыг "Хөндлөн найм, гулд найм" чиглэлд хөгжүүлэх төслийн чухал нэгэн хэсэг ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр