CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

30 мянган метрийн өндрөөс цаг агаарын мэдээлэл цуглуулж байна

03-25-2021 10:58

Хятад улсад үндэсний цаг уурын ажиглалтын төв 24 байдаг бол Сычуань мужийн Чэндү хотын Вэньжянь үндэсний цаг уурын ажиглалтын төв нь эдгээрийн нэг. Тус төв нь далайн түвшнээс 30 мянган метр өндрөөс газрын гадаргын цаг агаар, хөдөө аж ахуйд хэрэгтэй цаг уурын мэдээлэл, цацрагийн хэмжээ, аянга цахилгаан зэрэгт хэмжилт хийж тоо баримт цуглуулах үүрэгтэй ажилладаг. Цуглуулсан тоо баримтаа улсын додоод гадаадын бусад цаг уурын судалгааны төвтэй хуваалцан ажиллаж байна. 

Вэньжянь үндэсний цаг уурын ажиглалтын төвийн өндөр агаараас тоо баримт цуглуулах онцлох нэгэн туршлага бол устөрөгчтэй хийн бөмбөлөг хөөргөх юм. Тэд өдөрт гурав удаа буюу 1 цаг 15 минут, 7 цаг 15 минут, 19 цаг 15 минутад устөрөгчийн хийн бөмбөлөг хөөргөж ажилалт хийдэг аж. Диаметр нь 1.5 метр бүхий устөрөгчийн хийн бөмбөлөг хэмжигч аппарат тээж дээшлэх ба дээшлэх явцдаа агаарын дулаан, агаарын даралт, чийгшил, салхины байдлын мэдээлэл цуглуулдаг. Харин хийн бөмбөлөг үүргээ биелүүлсний дараа 30 мянган метрийн өндөрт хүрээд өөрөө дэлбэрдэг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр